Angelic Universe
"Хэдий чинээ холыг харж, томыг сэтгэсэн хүн л АМЖИЛТ-нд хүрдэг"
Энийг харахаар цаанаасаа л нэг СҮРДМЭЭР шүү...

Алдарт аялагч Марко Поло: "...илжигний хэрийн биетэй, арслан шиг дуутай, гуниг шингэсэн нүдтэй, унжсан чихтэй..." хэмээн Төвд мастифийг дүрсэлж, Монголын эзэнт гүрний өргөн уудам нутгаар аялсан тэмдэглэлдээ бичсэн байдаг.  

Та бидний бахархал болсон 4 нүдтэй банхар бол Төвдөөс гаралтай мастиф үүлдэрийн нохой. Ер нь бол зөвхөн монголчууд төдийгүй эсгий туургатан болох тува, буриад нар хүртэл уг нохойг өөрийнх хэмээн өргөмжилдөг. Төвд мастиф нь цэвэр цусны ноход дотор нилээд дээгүүр байр суурь эзэлдэг бөгөөд уг "анд"-н гарал үүсэл 3000 жилийн тэртээгээс улбаатай юмсанжээ. Одоо Төвд оронд л энэ нохой цэвэр цусаараа үлдсэн гэж эрдэмтэд үздэг. Банхарыг тажикаар "чорчошма", узбекээр "турткуз" гэдэг бөгөөд энэ нь "дөрвөн нүдэт" гэсэн утгатай байдаг аж. Бидний бахархалыг алдарт Аристотель хүртэлл гайхан шагширсан байхым. Тэрээр: "чоно бараас хүний хамгаалах найдвартай өмөг түшиг" гэсэн байдаг. Монгол банхарын үлэмж бие, эрэлхэг зориг, зодоонч чанарыг харсан хэн боловч агуу гүн ухаантаны үгэнд итгэхгүй байхын аргагүй байдаг байж.

Бараг л АРСЛАН

Банхарын орон зайн мэдрэмж, хүнд ширүүлээд байдаггүй зан, хүнгэнэсэн дуу, эр зориг бусад ноходтой харьцуулшгүй. Тэгээд ч банхарын гол онцлог нь түүний дуу байдаг. Цээжний гүнээс гарах бөглүү, бүдүүн дууг эзэн нь сонсоод тайвширдаг байхад хот руу гэтсэн чоно сүүлээ хавчин зугтдаг гэдэг. Мөн банхарын үс ноос гэж жигтэйхэн юм байдаг байна. Сахлөг өтгөн үс, хонгорцоглосон хөөвөр нь сүр бараа нэмэхийн сацуу өвлийн тэсгим хүйтэнд өнгө жавхаа, сүр бараа нэмэхээс гадна сэрвээний үс нь босоод ирэхээр арслангийн зогдор шиг сүртэй. Багалзуураас зууж авах гэсэн боохойн ам дүүрэн үстэй хоцрохоос биш амин газар хүртэлээ хол хэвтэнээ гэж. Үс ноос нь жилдээ нэг удаа гуужина. Хаа сайгүй шар хөөвөр болно доо. Цаг агаар болон өөрийнх нь биеийн онцлогоос шалтгаалан 4-8 долоо хоногт бүрэн гууждаг.

Үс ноосыг нь эээээээээ

Банхарын зүрх цагаан цээж эр зоригийг илтгэдэг, нүдэн дээрхи хос толбо нь хүний сэтгэлийг харах увидастай бөгөөд хоёр нүд унтсан байхад нөгөө хоёр нь сэрүүн байж хотоо сахидаг хэмээн малчид бэлэгшээдэг. Хүүхэдэд хайртай энэ том амьтан муухан хүнээс дээр хардаг гэжийнэ лээ шүү хүүхдийг. Унтаж байгаад агшин зуур сэхээ авч аюулын өмнөөс довтлох чадвараараа бусад нохойг дагуулахгүй банхар нь бүдүүн бараг мэт боловч эзнийхээ занг андахгүй торгон мэдрэмжтэй амьтан. Хүний хөдөлгөөн, дууны өнгө бүрийн цаад утгыг гайхалтай ойлгодог. Хүнээр бол дуу цөөтэй аталаа хэрэгтэй үед оновчтой, цөөн үг хэлдэг нухацтай залуу байх нь байнашт.

Сайхан залуу байгааз

Бусад нохойг бодвол бие гүйцэх нь удаан. Жингэрүүд нь 3, 4 хүрч байж хээлт авна. Эр нь 4, 5-тайгаасаа жингэр дагана. Жилдээ ганц удаа л гөлөглөнө. Ер нь бол жаахан зөрүүд бие даасан байдлаараа мууртай их төстэй гэнэ. Шөнөдөө уяанаас н заавал тавьж байх хэрэгтэй, магадгүй шөнөжин хуцаад хонож магадгүй гэнээ. Тэгэж байвал дуулж байна гэж бодоорой гэжийнэ шүү. Бүрэгдүү мэт боловч их нийтэч нохой учраас хүн амьтантай их ойр байлгах хэрэгтэй. Хаа очиж бие хаатай нь харьцуулах юм бол хамаагүй бага иддэг. Эр банхар хэдэн долоо хоногоор ч хоолгүй байж чаддаг. Санаа зовох хэрэггүй, өөрөө сэргэлэн цовоо байгаа л бол мань нөхөр өөрийгөө сойж байгаа нь тэр. "Хон хон дуутай хондлой дээрээ дэгээтэй" энэ амьтан бидний бахархал биш гэж үү?   

М.Поло ахын тодорхойлолт энд л байна даа

Ийм төрлийн ноходыг ерөнхийд нь нохой судлаачид хоёр төрөлд хуваан авч үздэг юм байна. Эхнийх нь мэдээж Монгол банхарын гарал гэгдээд байгаа Tibetan Mastiff, нөгөө нь Swiss Alp уулын нохой гэдэг төрөл. Энэнд та бидний мэдэх Бетховен буюу SAINT BERNARD багтдаг. Tibetan Mastiff төрлийн нохойг:

Монголд - БАНХАР

Хятадад - ZANG'Ao

Непалд - BHOTE KUKUR

Төвдөд - DO-KHYI гэх мэтээр нэрлэдэг ажгуу.

 

Сэтгэгдэлүүд:

1. Чаамаа | 2009-11-03 11:40:32
аймийр юм
2. altargana | 2009-11-03 12:01:04
аргагүй л хүний сайн нөхөр дөө
3. bomberder | 2009-11-03 12:06:54
ha gaihmaar sagsgar nuhur bn sh dee surtein
4. onxruush (зочин) | 2009-11-03 13:09:05
neeree nud n gunigtai yum. Yundaa ingetlee gunidag bol? orovdmoor yum
5. *САЙХАН САНАА* | 2009-11-03 13:15:44
ээ бурхан минь.. арслан барс шиг.. л .. гэхдээ хөдөөний ийм нохойнууд янзын номхон ухаантай байдаг шүүү
6. ttulga | 2009-11-03 13:24:08
Хонгорцогных нь хөөвөрийг ямааны ноолууртай холиод хужаад тушаахад мэдэхгүй л авчихдаг юм хэ хэ
7. ss_gogo | 2009-11-03 13:56:22
сүртэй харагдаж байна шүү нэг ийм нохойтой болохымсан хэхэ
8. angelic_universe | 2009-11-03 14:09:54
Чаамаа: Харин төх
Алтаргана: Тийм шүү сайн нөхөр
bomberder:Арслан шиг л амьтан байгааз
Өнхөрүүш: мэдэхгүй юм даа их л олон зүйл бодож гунигладаг юм болов уу?
Санаа: чи бас мэддэг юм уу хахахахаха
ттулга: Бас зарж байсан айн. Санадаг л санаа
ss_gogo: болох болтугай
9. chimgeeitgel | 2009-11-03 14:34:56
уншлаа, ойрд хичээлдээ суугаагүй юм байна. монгол нохойн тухай сайхан дүрсэлжээ.
10. LuZa | 2009-11-03 14:46:33
Аая яаяа сайхан амьтас даа
11. Наргил | 2009-11-03 14:49:36
сүртэй харагджийн дөө
12. p.mardai | 2009-11-03 15:04:55
үнэн тас харагдаж байна шүү. ийм нохой төвдөөс олдох болов уу. тэр цасан дунд зогсож байгаа нь ямар сүртэй байна вэ
13. nekee | 2009-11-03 15:07:55
Хар арслан ,харж байсан зураг бна
14. Өвлийн өвөө anjigai | 2009-11-03 15:40:18
САйхан амьтад шүү. Би тэр бадарчин аялалын тэмдэглэлийг уншсан. Тэнд банхарыг ч харин гамгүй магтсан байсан даа. Хэ хэ.
15. erhtsas | 2009-11-03 15:46:55
Намайг жоохооон байхад манайх нэг ийм Монгол банхартай байж билээ. Ээж агаа хоёртойгоо цэцэрлэг явахад өвлийн өглөөний бүрэнхийд буудал хүртэл бид нартай хамт явдаг байсаныг нь сайн санадаг юм. Тэгсэн нэг л өглөө хулгайд алдчихсан байсан даа.
16. angelic_universe | 2009-11-03 15:51:25
чимгээитгэл: Дандаа тас тавьчихсөөн чамд
Луза: Тиймээ сайхан амьтан
Наргил: ээмэр уу? айн? Юу байна
Мардай: төвдөд бол байгаа гэсэн. Монголоос бол хольцтой л олдох байх даа. Явбал надаа нэгийг олоод ирээрэй хө.
Нэкээ: Сүртэй байгааз
Анжгай: Тийм үү? Монгол банхар нь гэж ирээл явж өгч байна уу?
17. urtayan (зочин) | 2009-11-03 15:53:16
nudiig n'kharsan chini ter sur khuchnees n'aikhaa bolchikhloo, eznee argadaj baigaa um shig khartstai umaa,
18. angelic_universe | 2009-11-03 15:56:20
Эрхцас:Хөөрхий минь олон муу зүлйиг зайлуулж байсан байх даа тэр.....
19. Эмбий | 2009-11-03 15:56:49
Сайхан амьтан шүү
20. angelic_universe | 2009-11-03 15:59:01
urtayan: Харин тийм шүү. Эзэндээ бол амь шиг хэрэгтэй амьтан даа.
21. angelic_universe | 2009-11-03 16:06:36
Эмбий: Хэлээд юукхэв
22. Winterwood | 2009-11-03 16:25:06
Сайхан амьтан. Нэг ийм амьтан олж авах юмсан.
23. Rush | 2009-11-03 16:36:40
saihan zaluu bn gantstai bolood avhiinsooon....
24. АЯКО = Щ | 2009-11-03 16:55:32
иж минээээ ий ий
25. lover_girl | 2009-11-03 17:00:06
Яааа би ми бол шууд айгаад хөдөлж чадкүүн байна
26. Усхан | 2009-11-03 17:00:39
Хөөрхөн харагдаж байна шүү.
27. angelic_universe | 2009-11-03 17:07:36
winterwood:Бич гэсэн нэгтэй болчихийсон гэж бодоол байна.
rush: харин төх
шулам:яасан миний охин
лоовэр: хахаха гацааский
усхан: тэр үнээн гэж....
28. gorzook | 2009-11-03 17:08:59
Хөөрхөн юмаа.
29. *САЙХАН САНАА* | 2009-11-03 17:10:12
гэхдээ манайд байдгаас илүү ТҮВД гарз гэдэг чэн ээ базарвааний хум бад аймаар гэнэлээ шүү
30. angelic_universe | 2009-11-03 17:23:41
Сана: Тийм үү? Тэр тэгээд хэрийн? Танай хүнээс том уу?
31. *САЙХАН САНАА* | 2009-11-03 17:29:25
Анжаалак ну погоди.. дараа тааралдуул 3 минутын цохилт хийнэ дээ..
32. angelic_universe | 2009-11-03 17:32:05
би зугтааский хахахаа
33. *САЙХАН САНАА* | 2009-11-03 17:37:43
би ч ернол их л хурдан хүн дээ..
34. найз | 2009-11-03 18:02:52
сүрдмээр ч юм аймар ч юм...
35. Tlg_UB | 2009-11-03 19:52:44
Ёстой юм сурах дургүй залхуу зөрүүд нохой доо. Байнга л босго дэрлээл үүдэнд унтаж байдын. Нэг удаа усанд оруулах гэж чирээд ёстой дийлээгүй, лак гээд хэвтчихээр яагаад ч нэмэргүй. Гэхдээ эзэндээ ээлтэй хөөрхөн золиг байгаан.
36. cute (зочин) | 2009-11-03 21:54:43
banhar ch huurhun shuu aimaar unench zantai. manai muu puungur banhar urt nasalsan daa huurhii
37. p.mardai | 2009-11-03 22:01:55
мөнгөө цуглуулж байгаад төвд уруу явах санаа байгаа шүү нээрээ. гэхдээ эргэл мөргөл хийх гэж биш. уулын малчин ардуудаар явж хэдэн сайхан зураг аваад л, нэг хоёр нохой олж авах санаатай байгаа хө . гэхдээ хир их мөнгө цуглуулж чадах болоо тэ. бас тэгэээл гятадууд нь тэгж хаа хамаагүй явуулах ч юм уу бөө мэд эээ
38. Ганхүү | 2009-11-03 23:18:01
наадхаас чинь ноос моос гардаг бол мөнгө олийлдоо айн хэхэ
39. nutag (зочин) | 2009-11-04 02:11:57
Maniig baga baihad aaviin maani aav eej hashaand maidardag, bid baisgeed ochdog baij bilee. Tedniih neg Banhartai, ner ni Banhar. Hachin hurdan davhina, hool golno gej baihgui, buluug zugeer zajilchihna, shono bidnii hen neg ni hashaa davaad orj irehed tanina geech, Ger ruu yavahd maniig dagaad autobusnii buudal hureed ger luugee butsdagsan, odoo ch nud ni tsarai haragdaj biana.
40. jihene mgl banharuud (зочин) | 2009-11-04 02:43:37
Za bi jinhene banhariig mgld Gobi-Altai aimagt harsan daa. Byaruu shig amitad. Haraaal shuud hodol chadhaa bolih yum bna leee. Surhii duutai. gehdee haa ochij yostoi hutsaj suid bolgoj ailgaagui gehdee sogtuu hund yostoi durgui yum bna lee dee.
41. Myrlin | 2009-11-04 04:40:48
Зургийг нь үзэв.
42. x-woman | 2009-11-04 11:16:27
saihan amitan shuu
43. amor | 2009-11-04 12:27:58
одоо Монголд банхар бий юу?
их л цөөрсөн байх даа.
хүүхэд байхад хөдөө айлд байсан, хэр удаан насладаг юм бол доо.
44. Absolute | 2009-11-05 10:38:11
хо хо хо энэ чинь харин хөөрхөн бичлэг байна уу гүү юу. Яг ийм үүлдрийн нохой монголд авчирсан гэж сонсож байсан юм байна. 1 харчих юмсааан сайхан мэдээ бна tnx
45. Ариумаа | 2009-11-05 22:03:25
hi, yaasn syrdmeer amitan be!
46. amgaa (зочин) | 2009-11-06 00:55:56
75 цаанаа л нэг сүрдмээр ч юм шиг гүү ч юм шиг
47. mg8668 | 2009-11-08 15:01:28
huurhun bankhar bna
48. tungaamnh | 2009-11-08 15:11:38
намайг жаахаан байхад манай өвөөгийнд хэнбээ гэдэг нэтэй ийм нохой байдаг байсынн гэсэээн...би мэдкүү л дээ, тээд нохой нь гэвтжээдэг, би бас очоод нохойгоо налаад гэвтчидэг байсын гэсий шүү
49. BMR | 2009-11-13 22:53:52
сайхан амьтан байна даа
сайн ч амьтан юм
50. oltse (зочин) | 2009-11-16 10:22:28
nohoi sonirhogch or tejeegchdee ene nohoig sain yrjyylj yylder ugsaag ni hadgalah talaar sain bodoltsooroi ta nart amjilt husie

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.